Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын зураач хосууд Японд үзэсгэлэнгээ гаргажээ

Уран бүтээлчдийн үзэсгэлэнг Японы ханхүү Акишинономия гэргийн хамт удаа дараа саатан сонирхож байсан бөгөөд энэ удаад ч хааны угсааныхан морилон саатжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын зураач хосууд Японд үзэсгэлэнгээ гаргажээ
Монголын зураач хосууд Японд үзэсгэлэнгээ гаргажээ. Зураг: МҮОНРТ

Японы нийслэл Токио хотод зураач И.Ганбаатар, Б.Болормаа нарын хамтарсан номны зургийн үзэсгэлэн “PinPoint” галерейд нээгджээ. Тэд хамтран зүтгэгч, Японы хүүхдийн уран зохиолын орчуулагч Ц.Норикогийн хамт дусргалын зураг татуулжээ.

И.Ганбаатар, Б.Болормаа нар гэр бүлийн хосууд бөгөөд Японд очоод 15 жил болж байгаа аж. Энэ удаагийн үзэсгэлэнгээ Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргаж буй гэнэ.

Уран бүтээлчдийн үзэсгэлэнг Японы ханхүү Акишинономия гэргийн хамт удаа дараа саатан сонирхож байсан бөгөөд энэ удаад ч хааны угсааныхан морилон саатжээ.

Үзэсгэлэн долоо хоног үргэлжилсэн бөгөөд ирэх жил илүү олон хоногоор гарахдаа номоо уран зурагтайгаа хамтад нь дэлгэхээр төлөвлөжээ.

Хосууд СУИС-ийг төгссөн агаад 10 гаруй жилийн хугацаанд 30 гаруй хүүхдийн зурагт ном бүтээсэн байна.

Мөн хүүхдийн номоо Монгол, Япон, Хятад, Солонгос, Тайван, Франц, Швед, Дани, Канад, Вэнэсуэл зэрэг орны хэлээр хэвлүүлжээ.

Гэрэл зургийг Маруока Коичи, Ониши Канако.

Хуваалцах