Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын зүүний хүчний холбооны 15 жилийн ойд зориулсан барилдаан болно

Тавдугаар сарын 28-нд Нисэх хүчний өдөрт зориулсан “Улсын аварга цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын зүүний хүчний холбооны 15 жилийн ойд зориулсан барилдаан болно
Монголын зүүний хүчний холбооны 15 жилийн ойд зориулсан барилдаан болно. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах үндэсний бөхийн барилдааны хуваариа гаргасан билээ. Өнөөдрөөс хамгийн ойр болох барилдаан бол энэ сарын 13-нд Монголын зүүний хүчний холбооны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан юм.

Бусад барилдааны хуваарийг дараах байдлаар хүргье.

Тавдугаар сарын 14-нд “Чойрын богд хайрханы хишиг” АЦЦБЗ 256 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 15-нд “Алтанжолоо” группийн нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 20-нд Нийтийн Монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан

Тавдугаар сарын 21-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

Тавдугаар сарын 22-нд “Бахдам гарамгай” багийн халз барилдаан

Тавдугаар сарын 28-нд Нисэх хүчний өдөрт зориулсан “Улсын аварга цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Хуваалцах