Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Мони энгэр дэх эртний хийд-Бадигар сүм” гэрэл зургийн нээлт болов

Үзэсгэлэнд Бадигар сүмийн зан үйл, ёс заншил, үйл ажиллагааны өнгө төрхийг илэрхийлсэн 60 гаруй бүтээл дэлгэгджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мони энгэр дэх эртний хийд-Бадигар сүм” гэрэл зургийн  нээлт болов
“Мони энгэр дэх эртний хийд-Бадигар сүм” гэрэл зургийн нээлт болов. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Буга хотын гэрэл зургийн нийгэмлэгийн дарга Шэ Шо Хо тэргүүтэй 20 уран бүтээлч Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны урилгаар Монголд айлчлалаа.

Тэдний “Мони энгэр дэх эртний хийд-Бадигар сүм” гэрэл зургийн нээлт Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийв.

Үзэсгэлэнд Бадигар сүмийн зан үйл, ёс заншил, үйл ажиллагааны өнгө төрхийг илэрхийлсэн 60 гаруй бүтээл дэлгэгджээ.

Уг үзэсгэлэнгийн гол ач холбогдол нь хоёр орны соёлын харилцааг өргөжүүлж туршлага солилцох гүүр болж байна хэмээн Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны тэргүүн Ц.Батбаатар онцлов. Үзэсгэлэн хоёр өдрийн турш үргэлжлэх аж.

Хуваалцах