Монос- Нисэх-Яармагийн замын ажил 11 сард дуусна
“Гудамж” төслийн хүрээнд хийгдэж байгаа зам, уулзваруудын өргөтгөл шинэчлэлийн ажил эрчимтэй өрнөж байна.
Мэдээллийн алба

“Гудамж” төслийн хүрээнд хийгдэж байгаа зам, уулзваруудын өргөтгөл шинэчлэлийн ажил эрчимтэй өрнөж байна. Өнөөдрийн байдлаас гэмтлийн эмнэлгээс уруудсан замыг I хорооллын арын замтай холбосон шинэ уулзварын ажил 53 %, 25 дугаар эмийн сангийн урд уулзварын өргөтгөл шинэчлэл 75.2 %, Циркийн арын уулзварын өргөтгөл шинэчлэл 45 %, “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км замын өргөтгөл 45 % , Моносын уулзвараас Нисэх-Яармагийн уулзвар хүртэл 5.5 км замын өргөтгөл 20 хувьтай явж байна. Дээрх замуудыг 10 сарын 10 гэхэд ашиглалтад өгөх аж. Харин Моносын уулзвараас Нисэх-Яармагийн уулзвар хүртэл 5.5 км замын өргөтгөлийн ажил 11 сарын 18-нд дуусах юм байна.


















