Монтенегрочууд хэсгийнхээ 3-р байрт шалгарлаа
“С” хэсэгт хүчтэй өрсөлдөөнийг өрнүүлж байгаа Монтегегрогийн шигшээ баг энэ уаад Румыны шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийлээ.
Мэдээллийн алба

Олимпийн наадам болон ДАШТ-д оролцох эрхийг олгодог Европын аваргын тэмцээний “С” хэсэгт хүчтэй өрсөлдөөнийг өрнүүлж байгаа Монтегегрогийн шигшээ баг энэ уаад Румыны шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийлээ. Монтенегрогийн багийн залуус энэ тоглолтын эхнээс илүү нь байж, багаараа жигд сайн тоглолтыг үзүүлж байсан юм. Тэднээс Неманья Журишич 14 оноо, Дино Радончич, Боян Дублевич нар 13 оноо, Никола Вучевич 11 оноо авч багаа хожилд хөтөлжээ. Монтенегрогийн шигшээ баг улмаар 86:69-ийн харьцаатай Румынчуудыг буулган авсанаар 3 хожсон амжилтаараа “С” хэсгийн 3-р байраар хасагдах шатанд шалгарч, шөвгийн 16-д өрсөлдөх эрхтэй боллоо.


















