"Moon dance" хамтлаг ДАШТ-ий дэд аварга боллоо
"Star" хамтлаг 4 дүгээр байрт орлоо. Мөн стандартын формейшн төрөлд "Хатантуул" хамтлаг наймдугаар байрт шалгарчээ.
Мэдээллийн алба

Дэлхийн бүжгийн спортын холбооноос зохион байгуулдаг 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах формейшны стандарт, латин бүжгийн тэмцээнүүд ХБНГУ-ын Брауншвейг хотод анх удаа нэг дор нэг танхимд, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болж өнгөрлөө.
Тус тэмцээнд Монгол Улсаас латины формейшн төрөлд оролцсон "Moon dance" хамтлаг дэд аваргаар шалгарсан бол энэ төрөлд оролцсон "Star" хамтлаг 4 дүгээр байрт орлоо.
Мөн стандартын формейшн төрөлд "Хатантуул" хамтлаг наймдугаар байрт шалгарчээ.


















