Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Мора” киног гадны кино компаниуд сонирхож байна

Анхны гэх тодотголтойгоор хийгдэж буй “Мора” киноны нээлтэд рок попын одууд хүрэлцэн ирж дуулахаас гадна Монголын томоохон киночид уригдан ирсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мора” киног гадны кино компаниуд сонирхож байна
“Мора” киног гадны кино компаниуд сонирхож байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн баасан гарагт Монголын анхны хүүхэлдэйн кино “Мора” Тэнгис кино театрын урд байрлах Эрх чөлөөний талбайд нээлтээ хийсэн билээ. Бүх насныханд зориулсан холливүүдийн стандартаар хийгдсэн уг киноны нээлтийн талаарх мэдээллийг гадны кино компаниуд сонирхож байгаа талаарх мэдээлэл цацагдаад байна.

Анхны гэх тодотголтойгоор хийгдэж буй “Мора” киноны нээлтэд рок попын одууд хүрэлцэн ирж дуулахаас гадна Монголын томоохон киночид уригдан ирсэн юм.

Дашрамд дурдахад хүүхэлдэйн кино нь үүсэж хөгжөөд 140 жил болж байгаа бөгөөд дэлгэцийн урлагийн сонирхолтой дээрх бүтээлийг Монголд “Амжилт” студийн залуучууд анх удаа хийжээ.

Хуваалцах