Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Морин хуур-32" наадмыг төрсөн ах, дүү хөгжмийн зохиолч өнгөллөө

"Морин хуур" наадмын шилдгийн шилдэг хөгжмийн зохиолчоор шалгарч, гранпри шагналын эзнээр хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц тодорч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн, морин хуурын дүрс бүхий цул мөнгөн шилжин явах цом гардан авчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Морин хуур-32" наадмыг төрсөн ах, дүү хөгжмийн зохиолч өнгөллөө
"Морин хуур-32" наадмыг төрсөн ах, дүү хөгжмийн зохиолч өнгөллөө. Зураг: МҮОНРТ

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулдаг "Морин хуур" наадам 1987 оноос хойш олны хүртээл болж, анхны “Морин хуур”-ын эзнээр урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж “Монгол далай” дуугаараа тодорч байсан бол дараа жилийнх нь наадамд Б.Магсаржавын “Зүүдэн бороо” дуу тэргүүлж байжээ.

Энэ жилийн 32 дахь удаагийн "Морин хуур" наадам гуравдугаар сарын 2-нд болж өндөрлөлөө.

"Морин хуур" наадмын шилдгийн шилдэг хөгжмийн зохиолчоор шалгарч, гранпри шагналын эзнээр хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц тодорч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн, морин хуурын дүрс бүхий цул мөнгөн шилжин явах цом гардан авчээ.

Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц “Энхийн элч Монгол туургатан” бүтээл шилдгээр шалгарав. Уг дууг гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Л.Ган-Эрдэнэ /Камертон/ нар амилуулсан юм.

Дэд байрт хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл "Залбирал" дуугаар эстрадын төрөлд оролцож, тус шагналыг хүртсэн байна. Эл дууны шүлгийг Л.Оюун-Эрдэнэ бичжээ.

Дашрамд дуулгахад, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Х.Мөнх-Ертөнц нар төрсөн ах дүү хоёр юм.

Хуваалцах