Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Морин хуур” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт энэ ням гарагт болно

Нэгдүгээр шатны шалгаруулалт энэ ням гарагт буюу 12-нд Улсын филармонийн концертын их танхимд болох бол сүүлийн ба гала тоглолт энэ сарын 17-нд Соёлын төв өргөөнд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Морин хуур” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт энэ ням гарагт болно
“Морин хуур” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт энэ ням гарагт болно. Зураг: МҮОНРТ

Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, МҮОНТ, Нийслэлийн соёл урлагийн газар хамтан зохион байгуулдаг уламжлалт “Морин хуур” наадмын бүртгэл өнөөдөр хаагдаж байна.

Нэгдүгээр шатны шалгаруулалт энэ ням гарагт буюу 12-нд Улсын филармонийн концертын их танхимд болох бол сүүлийн ба гала тоглолт энэ сарын 17-нд Соёлын төв өргөөнд болно.

Сонирхуулахад, оны өмнөхөн Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгчөөр хөгжмийн зохиолч Г.Түвшинтөр сонгогдсон бөгөөд шинэ удирдлагатай болсон уг холбоог энэ удаагийн наадмаа олон талын онцлогтой зохион байгуулах болов уу хэмээн уран бүтээлчид харж байгаа юм билээ.

Хуваалцах