Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Морин хуурч, хөөмэйч, магтаалч Л.Бямбахишиг агсны нэрэмжит уралдаан болно

Түүний 50 насны ойг угтан зохион байгуулах гэж буй уг уралдааны зорилго нь ардын язгуур урлагийг өвлөн уламжлуулах, дээдлэн хөгжүүлэх, сурталчлан таниулах түгээхэд оршиж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Морин хуурч, хөөмэйч, магтаалч Л.Бямбахишиг агсны нэрэмжит уралдаан болно
Морин хуурч, хөөмэйч, магтаалч Л.Бямбахишиг агсны нэрэмжит уралдаан болно. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, морин хуурч, хөөмэйч, магтаалч Лхагвагийн Бямбахишиг агсны нэрэмжит хөөмэйч, магтаалчдын анхдугаар уралдаан болно.

Түүний 50 насны ойг угтан зохион байгуулах гэж буй уг уралдааны зорилго нь ардын язгуур урлагийг өвлөн уламжлуулах, дээдлэн хөгжүүлэх, сурталчлан таниулах түгээхэд оршиж байна.

Уралдаан ирэх тавдугаар сарын 1-16-ны хооронд Баянхонгор аймагт зохион байгуулах бөгөөд цаашид дөрвөн жил тутамд уламжлал болон зохион байгуулагдах аж.

Хуваалцах