Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Морин хуурын чуулга энэ сарын 25-нд тоглолтоо хийнэ

Морин хуурын чуулга энэ оны анхны тоглолтоороо Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг эгшиглүүлэхээр болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Морин хуурын чуулга энэ сарын 25-нд тоглолтоо хийнэ
Морин хуурын чуулга энэ сарын 25-нд тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Морин хуурын чуулга энэ оны анхны тоглолтоороо Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг эгшиглүүлэхээр болжээ. Улсын филармонийн концертын танхимд энэ сарын 25-нд 19:00 цагт болох дээрх тоглолтод Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат нарын бүтээлийг гоцлол хөгжимчин, соёлын тэргүүний ажилтан Ө.Мөнхтогтох, Ж.Уранцэцэг, Ц.Анхбаяр, М.Бат-Өлзий, Г.Гэрэлцэцэг, Ч.Мөнхжин нар “амилуулах” аж.

Хуваалцах