Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Морин хуурын чуулга шинэ бүтээлээ хүргэнэ

Морин хуурын чуулга анхны тоглолтын тэмдэглэлт өдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ныг монгол шинэ уран бүтээлээр угтдаг уламжлалтай

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Морин хуурын чуулга шинэ бүтээлээ хүргэнэ
Морин хуурын чуулга шинэ бүтээлээ хүргэнэ. Зураг: МҮОНРТ

Морин хуурын чуулга анхны тоглолтын тэмдэглэлт өдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ныг монгол шинэ уран бүтээлээр угтдаг уламжлалтай билээ. Морин хуурын чуулгын Шинэ бүтээлийн концерт энэ сарын 16-нд 18:00 цагт Улсын филармонийн концертын танхимд болох аж.

Тус тоглолтод Морин хуурын чуулга, Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан, удирдаач Н.Жигжиддорж, Морин хуур чуулгын анхны төгөлдөр хуурч Ц.Уртнасан, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Э.Доржсүрэн, Морин хуур чуулгын төгөлдөр хуурч Баярцэцэгийн охин Б.Энхзул, төгөлдөр хуурч Э.Намуун нар оролцох юм байна.

Ташрамд дуулгахад, дараах бүтээлүүд Морин хуурын чуулгын Шинэ бүтээлийн концертын хөтөлбөрт багтжээ.

I

Ж.Чулуун “Аялгуу”

Г.Алтанхуяг “Романс”

Ж.Чулуун “Уулын горхи”

Ж.Чулуун “Adagio” (Уранхас балетын Adagio)

Б.Шарав “Баярын уянга”

II

Х.Алтангэрэл “Бодол бодлын хэлхээс” сюит 20’

З.Хангал “Төгөлдөр хуур найрал хөгжмийн концерт” 15’

Э.Доржсүрэн “Монголын орон зай” сюит 10’

Хуваалцах