Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Морин хуурын чуулга Японы  алдарт “NHK Hall”-д тоглоно

Монгол Улсын Морин хуурын чуулга ирэх 11 дүгээр сард Япон улсын алдарт "NHK Hall"-д тоглох гэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Морин хуурын чуулга Японы  алдарт “NHK Hall”-д тоглоно
Морин хуурын чуулга Японы  алдарт “NHK Hall”-д тоглоно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Морин хуурын чуулга ирэх 11 дүгээр сард Япон улсын алдарт "NHK Hall"-д тоглох гэж байна. Монгол Улс, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах тус Хүндэтгэлийн тоглолтын бэлтгэл ажил үргэлжилж байгаа аж.

Морин хуурын чуулга байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо болон дэлхийн олон улс орны томоохон театруудын алдартай тайзнаа тоглолт хийж байсан. Тухайлбал, Морин хуурын чуулга Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-13-ны хооронд ОХУ-ын Эрмитаж музейн "Капелла" болон Мариинский театрт тоглосон юм.

Хуваалцах