Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Морин хуурын чуулгын “Торгоны хээ” ардын дууны цуврал тоглолт болно

Монгол Улсын “Соёлын элч” Морин хуурын чуулгын “Торгоны хээ” ардын дууны цуврал тоглолт энэ сарын 17, 18-нд 19:00 цагт Улсын филармонийн концертын танхимд тоглогдохоор болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Морин хуурын чуулгын “Торгоны хээ” ардын дууны цуврал тоглолт болно
Морин хуурын чуулгын “Торгоны хээ” ардын дууны цуврал тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын “Соёлын элч” Морин хуурын чуулгын “Торгоны хээ” ардын дууны цуврал тоглолт энэ сарын 17, 18-нд 19:00 цагт Улсын филармонийн концертын танхимд тоглогдохоор болжээ. Энэ удаагийн тоглолт нь ширэн цартай морин хуурд зориулсан шилмэл бүтээлүүд болон буриад үндэстний гайхамшигт дуунуудаас бүрдэж байгаагаараа онцлогтой аж. Тоглолт “Хуурын нууцад...”, “Мэндэ амар, Буряадни!” хоёр хэсгээс бүрдэх аж.

Морин хуурын чуулгын “Торгоны хээ” ардын дууны цуврал тоглолтод Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Д.Түвшинсайхан, гавьяат жүжигчин, дуучин Б.Мөнхбаатар, соёлын тэргүүний ажилтан М.Амарсанаа болон Б.Номин-эрдэнэ, Б.Шинэбаяр, Б.Ариунбат нар оролцох юм байна.

Хуваалцах