Морин хуурын чуулгын уран бүтээлчид “Мөргөлийн эгшиг”-ийг маргааш түгээнэ
“Мөргөлийн эгшиг” дууг анх хаврын тэргүүн сарын шинийн найманд 'Морин хуу¬рын чуулгын уран бүтээлчид эгшиглүүлж, Манла бур¬ханд тахил хүндэтгэл үзүүлснээс хойш 18 жил өнгөрчээ.
Мэдээллийн алба

Улсын филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлчид жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглон, Манла бурханд дуун өргөл өргөдөг уламжлалтай.
Мөн Манба Дацан хийдийн лам, хуврагууд хурал ном уншиж, ард иргэдээ даатгадаг аж. Энэхүү хүндэтгэлийн ёслол маргааш болно.
Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж, 18 жилийн өмнө “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав ая хийж, дуу төрсөн түүхтэй аж.
“Мөргөлийн эгшиг” дууг анх хаврын тэргүүн сарын шинийн найманд 'Морин хуурын чуулгын уран бүтээлчид эгшиглүүлж, Манла бурханд тахил хүндэтгэл үзүүлснээс хойш 18 жил өнгөрчээ.
Дээрх чуулгын тоглолт үнэ төлбөргүй бөгөөд сүсэгтэн олон тоглолт үзэнгээ, хурал номд даган баясах боломжтой юм байна.


















