Морин спортын ууган гавьяат тамирчин Т.Цэрмаад зориулсан дуун суварга мэндэллээ
Т.Цэрмаа нь морин спортод олон жил гар бие оролцон түмэндээ хүндлэн билээ. Иймд түүнд зориулж дуун суварга босгох нь зүйтэй гэсэн санааг яруу найрагч У.Баярсайхан хүүхдүүдийнх нь хамт ярилцаж ийнхүү бүтээсэн байна.
Мэдээллийн алба

Монголын морин спортын ууган гавьяат эмэгтэй тамирчин Т.Цэрмаад зориулсан уран бүтээл “Эрэмгий” нэртэйгээр мэндэлжээ. Улсын баяр наадмыг тохиолдуулан бий болсон уг дууны шүлгийг Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч У.Баярсайхан бичсэн бол хөгжмийг Н.Баасандорж урлаж, мөн дуулжээ.
Т.Цэрмаа нь морин спортод олон жил гар бие оролцон түмэндээ хүндлэн билээ. Иймд түүнд зориулж дуун суварга босгох нь зүйтэй гэсэн санааг яруу найрагч У.Баярсайхан хүүхдүүдийнх нь хамт ярилцаж ийнхүү бүтээсэн байна.
Клипний зураг авалт түүний хурдан морины уяа болон адууны дэргэд хийгджээ.
Тэрбээр “Алтай” констракшны захирал Х.Бат-Эрдэний ээж юм.


















