Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Морьт харваачид олон улсын тэмцээнээс мөнгөн цом хүртлээ

Монгол улсын морьт харвааны тамирчин “Хан-Монгол” морьтны холбооны сургагч, дасгалжуулагч Э.Эрдэнэ, Г.Идэрбаатар нар эх орноо төлөөлөн амжилттай оролцож дараах амжилтыг үзүүлсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Морьт харваачид олон улсын тэмцээнээс мөнгөн цом хүртлээ
Морьт харваачид олон улсын тэмцээнээс мөнгөн цом хүртлээ. Зураг: МҮОНРТ

Казакстан Улсын нийслэл Астана хотноо зохиогдсон дэлхийн чансаа өндөр морьт харваачдын "Алтын жебе-2019” олон улсын тэмцээн өнгөрсөн гурван өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Монгол улсын морьт харвааны тамирчин “Хан-Монгол” морьтны холбооны сургагч, дасгалжуулагч Э.Эрдэнэ, Г.Идэрбаатар нар эх орноо төлөөлөн амжилттай оролцож дараах амжилтыг үзүүлсэн юм.

-Ази төрөлд алт
-Казах төрөлд хүрэл
-Турк төрөлд тавдугаар байрт шалгарч, Монгол Улс гран при шагналын мөнгөн цомыг хүртлээ.

1-р байр Казакстан
2-р байр Монгол
3-р байр Солонгос улс тус тус шалгарав.

Хуваалцах