Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Москвагийн баг Улаанбаатарт буулаа

Тэгвэл Улаанбаатар гран-при тэмцээнд оролцох олон улсын багийн төлөөлөл болсон эхний баг ирлээ. Өчигдөр ОХУ-ын Москвагийн баг тамирчид Монголд ирлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Москвагийн баг Улаанбаатарт буулаа
Москвагийн баг Улаанбаатарт буулаа. Зураг: МҮОНРТ

FIFA 3x3 дэлхийн гран-при тэмцээн Азийн орнуудад ээлжлэн зохиогдож байгаа билээ.

Хамгийн сүүлд БНХАУ-н Ченгду хотод дэлхийн гран-при тэмцээний цуврал тоглолт болж, шилдгүүдээ тодруулсан. Дараагийн тэмцээн Улаанбаатар хотод ирэх зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.

Тэгвэл Улаанбаатар гран-при тэмцээнд оролцох олон улсын багийн төлөөлөл болсон эхний баг ирлээ. Өчигдөр ОХУ-ын Москвагийн баг тамирчид Монголд ирлээ.

ОХУ-ын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний шигшээ багийн дарга Олег Ушакова тэргүүтэй багийн бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэн байна.

“Улаанбаатар гран-при” тэмцээнд долоон улсын Үндэсний шигшээ баг оролцох юм. Мөн энэхүү тэмцээн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж байгаагаараа онцлог болж байна.

Хуваалцах