Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мотоциклиор зорчихыг хориглолоо

Энэ онд улсын хэмжээнд мотоцикльтой холбоотой зам тээврийн 56 осол бүртгэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мотоциклиор зорчихыг хориглолоо
Мотоциклиор зорчихыг хориглолоо. Зураг: МҮОНРТ

Мотоциклийн осол нэмэгдсэн нь орон нутгийн иргэд мотоциклийг ахуйн хэрэглээндээ өргөнөөр ашиглаж байгаагаас малын бэлчээрт болон замын хөдөлгөөнд оролцох үедээ осолд орж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаатай холбоотой байгаа гэнэ.

Айлуудын гадна УАЗ-469, эсвэл хятадын “пад” буюу бага оврын трактор, “хужаа” мотоцикль, нарны зай, тавган антенн харагдах нь ихэссэн. Хятад техник бензин түлш бага иддэг, бүтээмж нь боломжийн болохоор монголын хөдөөг эзэгнэх болсоор удаж байна.

Тиймээс Архангай, Булган, Дархан-уул, Өмнөговь, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймаг болон нийслэлээс алслагдсан гурван дүүрэгт Засаг даргын захирамжаар өвлийн улиралд мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ.

Хуваалцах