Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Му Voice”-ийн гран при шагналын эзнээр Г.Тэмүүжин тодорлоо

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч Л.Балхжавын нэрэмжит “My Voice” шоу тэмцээний нэгдүгээр шатанд Төв аймгийн залуу уран бүтээлч Г.Тэмүүжин гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн "Нандин учрал" дууг эвлэгхэн дуулж олныг гайхшруулж байсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Му Voice”-ийн гран при шагналын эзнээр Г.Тэмүүжин тодорлоо
“Му Voice”-ийн гран при шагналын эзнээр Г.Тэмүүжин тодорлоо. Зураг: МҮОНРТ

“Му Voice” үндэсний шоу тэмцээний шилдэг оролцогчоор поп дива Б.Сарантуяагийн дуулснаар олны хүртээл болсон “Салхины хээ” дууг тун ч гайхалтайгаар дахин тайзнаа амьдруулсан Г.Тэмүүжин тодорч гран при шагналын эзэн боллоо.

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч Л.Балхжавын нэрэмжит “My Voice” шоу тэмцээний нэгдүгээр шатанд Төв аймгийн залуу уран бүтээлч Г.Тэмүүжин гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн "Нандин учрал" дууг эвлэгхэн дуулж олныг гайхшруулж байсан.

Тэрбээр "Хөрөг" нэвтрүүлгийн ярилцлагын үеэр "Миний хобби бол урлаг. Тиймээс би урлагт дуртай биш бүр хайртай" гэж хэлж байсан юм. Төв аймгийн Эрдэнэ суманд төрж өссөн. Одоогоор Төв аймгийн Билэгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит "Монгол туургатан" театрт цохивор хөгжимчин мэргэжлээр ажиллаж байгаа юм.

Түүнийг дээрх уралдаанд эгч нь бүртгүүлж оролцуулсан гэнэ.

Хуваалцах