Мө Янийн хамгийн алдартай бүтээл "Мэлхий" роман монгол хэлээр хэвлэгдэнэ
Мө Янь халлиуцинатор (хий үзэгдлийн) реализмыг домог сэлт, түүхэн бичлэг, орчин цагийн сэдэвтэй гарамгай хоршуулсны учир 2012 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртжээ
Мэдээллийн алба

Тагтаа Паблишинг дэлхийн орчин цагийн утга зохиолын үгүйсгэгдэшгүй тод дүр, “төрсөн нутгийн ой санамжаар” дамжуулан нийгэмд ганцаардан хавчигдсан хүмүүсийн орь дууг дуурсган бичиглэгч Мө Янийн хамгийн алдартай бүтээл "Мэлхий"-г эх хэлнээ орчуулан хэвлүүлжээ.
Мө Янь хүүрнэл зохиолын том хэмжээний арав гаран бүтээл хэвлүүлснээс “Мэлхий” (2009) роман нь орчин үеийн туурвил зүйд хятадын үлгэр домгийн өнгө аясыг гарамгай сүлэлдүүлж чадсан онцгой бүтээл аж. Тиймээс ч Мө Янь халлиуцинатор (хий үзэгдлийн) реализмыг домог сэлт, түүхэн бичлэг, орчин цагийн сэдэвтэй гарамгай хоршуулсны учир 2012 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртжээ. Мө Янь хэмээх бичгийн нэрээрээ уншигчдад танигдсан Гуан Мо Еэгийн хамгийн сүүлд хэвлүүлсэн бүтээл нь "Мэлхий" роман юм. Энэ бүтээлийг Амарбаатарын Урантогос орчуулж, уран сайхны редактороор О.Элбэгтөгс, техник редактороор Б.Баясгалан ажилласан бол хавтасны зургийг Л.Нямдорж, номын дизайныг З.Мандах урлажээ.



















