Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МҮБХ-ны “Их эе” хурал тавдугаар сарын 18-д болно

Уг хурлын бэлтгэл ажлыг дархан аварга Х.Баянмөнх, арслан Д.Мөнх-Эрдэнэ, нөгөө талаас улсын заан Ц.Магалжав, Б.Сайнбаяр нарын зэрэг найман хүний бүрэлдэхүүн гаргаж хийхээр тогтлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮБХ-ны  “Их эе” хурал тавдугаар сарын 18-д болно
МҮБХ-ны “Их эе” хурал тавдугаар сарын 18-д болно. Зураг: МҮОНРТ

МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн хурал өчигдөр болж, 2002 оны дөрөвдүгээр “Их эе”-ээс сонгогдсон гишүүд оролцсон юм.

Хурлаар “Их эе”-ийн хурлын товыг гаргаж, тавдугаар сарын 18-д зохион байгуулахаар болжээ. Xурлыг улсын заан Ж.Ганболдын гаргасан саналын дагуу ээлжит тавдугаар “Их эе” нэрийн дор хуралдуулахаар боллоо.

Уг хурлын бэлтгэл ажлыг дархан аварга Х.Баянмөнх, арслан Д.Мөнх-Эрдэнэ, нөгөө талаас улсын заан Ц.Магалжав, Б.Сайнбаяр нарын зэрэг найман хүний бүрэлдэхүүн гаргаж хийхээр тогтлоо.

Цэцдийн зөвлөлийн хуралд Үндэсний бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, тэргүүн асан Р.Нямдорж, дэд тэргүүн асан Д.Данзан нар оролцов.

Үндэсний бөхийн холбооны дүрмэнд аль нэг цэцдийн зөвлөл хуралдаж “Их эе”-ийг хуралдуулах хурлын товыг гаргадаг байна. Тиймээс 2002 оны дөрөвдүгээр “Их эе”-ээс сонгогдсон цэцдийн зөвлөлийн гишүүд хуралдаж, 'Их эе'-ийг ийнхүү хуралдуулахаар болжээ.

Хуваалцах