МҮБХ: Шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг 06 дугаар сарын 05-наас барилдаанд оролцуулахгүй
Заагдсан хугацаанд шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс Монгол бөхийн өргөө болон аймаг сум, орон нутагт болох барилдаанд оролцуулах боломжгүй.
Мэдээллийн алба

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Цэцдийн зөвлөлийн гишүүдийн баталсан бөхийн өмсгөл нь дараах шаардлагад нийцсэн байна.
Үүнд:
Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,
Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,
Элэг бүс 1.5 см голчоос багагүй байна,
Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,
Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),
Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,
Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),
Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,
Шуудагны уяа 0.8 см голчтой байх.
Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байна.
Дээрх шаардлагыг 03 дугаар сарын 12-ны өдрийн барилдаанаас эхлэн тавих бөгөөд 2022 он 05 дугаар сарын 29-ний өдрийн барилдаанаар дуусгавар болгоно. Заагдсан хугацаанд шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс Монгол бөхийн өргөө болон аймаг сум, орон нутагт болох барилдаанд оролцуулах боломжгүй.


















