Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮЭХ "Иргэдийн нийгмийн захиалгын баримт бичиг”-гийг боловсруулжээ

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо 2016 онд орон нутгийн болон УИХ-ын сонгууль болохтой холбогдуулан “Иргэдийн нийгмийн захиалгын баримт бичиг”-ийг боловсруулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮЭХ "Иргэдийн нийгмийн захиалгын баримт бичиг”-гийг боловсруулжээ
МҮЭХ "Иргэдийн нийгмийн захиалгын баримт бичиг”-гийг боловсруулжээ. Зураг: МҮОНРТ

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо 2016 онд орон нутгийн болон УИХ-ын сонгууль болохтой холбогдуулан “Иргэдийн нийгмийн захиалгын баримт бичиг”-ийг боловсруулсан байна. Энэ баримт бичгээ улс төрийн нам эвслүүд, нэр дэвшигчдэд хүргүүлэх аж.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өгч байгаа мэдээгээр 2012 оны сонгуультай холбоотойгоор төрийн албан хаагчдыг, ажилчдыг улс төрийн үзэл бодлоор нь ялгаж ажлаас халах үзэгдэл ихэссэн байна. Тус холбооноос хийсэн судалгааны дүнгээс харахад ажлаас халагдсан нийт хүмүүсийн 10 орчим хувь нь улстөрийн үзэл бодлоосоо болж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн учраас 2016 онд энэ байдлыг давтахгүй байх үүднээс иргэдийн нийгмийн захиалгын баримт бичгийг ийн боловсруулжээ.

Баримт бичгийг ард иргэдийн, ажилчдын, төрийн албан хаагчдын хүсэлт, саналд тулгуурлаж боловсруулсан учраас тухайн бичиг баримтад нийцтэйгээр, хэрэгжилтэд нь дэмжлэг үзүүлэх мөрийн хөтөлбөртэй, бодит ажил хэрэг болгож ажиллах нэр дэвшигчийг МҮЭХ дэмжих юм байна.

Эдийн засгийн хямрал ч бас ажлын байрыг цөөрүүлэх нэг үндсэн шалтгаан болж байгааг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тодотгож байгаа юм. Тиймээс энэ хоёр үндсэн шалтгаанд анхаарч, аль болох ажлын байрыг хадгалах, цөөрүүлэхгүй байхын тулд ажиллана.

Цалин хөлсийг ч нэмүүлэхээр 2015 онд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх юм байна. Өнөөдрийн байдлаар МҮЭХ 400 орчим мянган гишүүнтэй. Түүний 200 гаруй мянга нь ажлын байртай, хөдөлмөр эрхэлж байна.

Хуваалцах