МУГЖ Б.Батзаяад зориулсан хандивын тоглолт хийнэ
Тоглолтод Монголын орчин цагийн хошин урлагийг үндэслэгчид, хошин шогийн продакшнууд оролцоно. Эрхэм гавьяат маань Солонгос улсад зүрхний титэм судасны хагалгаа хийлгэхээр болсон бөгөөд эмчилгээний өртөг нь 40000-50000 ам.доллар болох аж. Б.Батзаяа гуравдугаар сарын эхээр Солонгос улс руу явах юм ба
Мэдээллийн алба

Инээдмийн урлагийн загалмайлсан эцэг Б.Батзаяад зориулсан хандивын тоглолт ирэх сарын 3-нд “UB palace”-ын концертийн их танхимд болно. Тоглолтод Монголын орчин цагийн хошин урлагийг үндэслэгчид, хошин шогийн продакшнууд оролцоно. Эрхэм гавьяат маань Солонгос улсад зүрхний титэм судасны хагалгаа хийлгэхээр болсон бөгөөд эмчилгээний өртөг нь 40000-50000 ам.доллар болох аж. Б.Батзаяа гуравдугаар сарын эхээр Солонгос улс руу явах юм байна.


















