Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МУГЖ Т.Ариунаа клипэндээ хүүгээ тоглуулжээ

"Космик" дууны аялгууг Наки хийсэн бол үгийг Quiza бичжээ. "Хаган фильмс"-ийн пост-апокалиптик буюу шинжлэх ухааны уран зөгнөлт хэв маягаар бүтсэн энэхүү клип нь түүний "Cosmic Ariunaa" цомогт багтсан "Утасны чинь дугаар 3.0" дууны клипний үргэлжлэл ажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУГЖ Т.Ариунаа клипэндээ хүүгээ тоглуулжээ
МУГЖ Т.Ариунаа клипэндээ хүүгээ тоглуулжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн ээлжит уран бүтээл болох "Космик" дууны клипэнд хүү Б.Өнөболд нь тогложээ.

"Космик" дууны аялгууг Наки хийсэн бол үгийг Quiza бичжээ. "Хаган фильмс"-ийн пост-апокалиптик буюу шинжлэх ухааны уран зөгнөлт хэв маягаар бүтсэн энэхүү клип нь түүний "Cosmic Ariunaa" цомогт багтсан "Утасны чинь дугаар 3.0" дууны клипний үргэлжлэл ажээ.

КОСМИК /дууны үг/

Бүгд чиний эсрэг мэт – бүүдгэрхэн өдрүүдээр
Үргэлжлэх тэр цагт ч бүү бөхөөрэй
Хүрч чадах оргил дээр – хүсэл мөрөөдөл чинь
Хүлээнэ чамайг тэнд заавал хүрээрэй

Ундарч яваарай, хальтирсан үедээ ч
Урд зүгээ бүү алдаарай
Уулын оргилууд өндөр хэдий ч
Уруудаж бүү шантраарай
Чиний төлөө цэлмэх тэнгэр
Гэрэлтэнэ үүр цайх мэт
Ирээдүй чинь эргэлзээгүйхэн
Чамайг л хүлээнэ

Бүгд чамайг тойрох мэт – амжилттай цаг мөчүүдээ
Үүрд юм шиг санаж битгий өнгөрснөө мартаарай
Хэн нь хэн бэ гэдгийг – эндүүрч битгий гомдоогоорой
Эхлэх цэгт чинь тусалсан хүн байдгийг санаарай

Ундарч яваарай, хальтирсан үедээ ч
Урд зүгээ бүү алдаарай
Уулын оргилууд өндөр хэдий ч
Уруудаж бүү шантраарай
Чиний төлөө цэлмэх тэнгэр
Гэрэлтэнэ үүр цайх мэт
Ирээдүй чинь эргэлзээгүйхэн
Чамайг л хүлээнэ

Чиний төлөө цэлмэх тэнгэр
Гэрэлтэнэ үүр цайх мэт
Ирээдүй чинь эргэлзээгүйхэн
Чамайг л хүлээнэ

Хуваалцах