МУГТ Г.Мандахнарангийн нэрэмжит олон улсын тэмцээн эхэллээ
Төв аймгийн Биеийн тамир спортын газрын чөлөөт бөхийн дугуйлангаас төрөн гарсан, зөвхөн дэлхийн шилдгүүдийн гаргадаг үзүүлэлт буюу нэг олимпын мөчлөгийн 3 дэлхийн аварга,
Мэдээллийн алба

Төв аймгийн Биеийн тамир спортын газрын чөлөөт бөхийн дугуйлангаас төрөн гарсан, зөвхөн дэлхийн шилдгүүдийн гаргадаг үзүүлэлт буюу нэг олимпын мөчлөгийн 3 дэлхийн аварга, олимпын их наадамд дараалан медалийн төлөө шалгаран барилдаж байсан дэлхийн бөхийн ертөнцийн шилдэг тамирчдын төлөөлөл Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУГТ Ганзоригийн Мандахнарангийн нэрэмжит олон улсын тэмцээн Төв аймгийн Зуунмод хотод эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэн явагдаж дүнгээ гаргах, 20.000.000 төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд 36 байгууллагын 791 хүүхэд U15, U17 насны ангилалд охид, хөвгүүдийн 32 жинд 128 медалийн төлөө хүч чадлаа сорино гэж Төв аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.



















