Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МУИС, АШУҮИС-ийг төлбөрөө бууруулахыг үүрэгдлээ

МУИС, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль сургалтын төлбөрөө 20-40 хувиар нэмээд байгаа. Тэгвэл төлбөрөө 10 хувиар бууруулахыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр үүрэг болголоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУИС, АШУҮИС-ийг төлбөрөө бууруулахыг үүрэгдлээ
МУИС, АШУҮИС-ийг төлбөрөө бууруулахыг үүрэгдлээ. Зураг: МҮОНРТ

МУИС, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль сургалтын төлбөрөө 20-40 хувиар нэмээд байгаа. Тэгвэл төлбөрөө 10 хувиар бууруулахыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр үүрэг болголоо.

Дээд боловсролын тухай хуулиар бол салбарын сайд сургалтын төлбөрт шууд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ эцэг, эх олон нийтээс төлбөрийг бууруулж өгөөч гэсэн хүсэлт их ирж байгаатай холбогдуулан ийм үүрэг өгчээ. Төлбөрийг бууруулахдаа аль нэг хөрөнгө оруулалтаа зогсоох зэргээр тэвчиж болох зардлаа танахыг үүрэгдсэн байна.

Одоогийн байдлаар МУИС-ийн Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль, Олон улсын харилцааны сургууль нэгдүгээр курсын оюутны төлбөрийг 30-40 хувь, 2-4 дүгээр курсын төлбөрийг 12 хувиар нэмээд байгаа юм. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хувьд нэгдүгээр курсын оюутны төлбөр 20-30 хувиар, 2-оос дээш курсын төлбөрийг 11 хувиар нэмсэн. Аль хөрөнгө оруулалтаа зогсоож, ямар зардлаа тэвчиж төлбөрийн хувиа буулгах вэ гэдэг эцсийн шийдвэрийг сургуулиудын Удирдах зөвлөл гаргах юм байна.

Хуваалцах