Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МУИС сургалтын төлбөрөө буулгахгүй гэв

БСШУ-ны сайд Л.Гантөмөр зарим их сургуулиудын удирдлагуудад сургалтын төлбөрөө бууруулах санал тавьсан. Харин үүнд МУИС-ийн Удирдах зөвлөлүүд татгалзсан хариу өгсөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУИС сургалтын төлбөрөө буулгахгүй гэв
МУИС сургалтын төлбөрөө буулгахгүй гэв. Зураг: МҮОНРТ

БСШУ-ны сайд Л.Гантөмөр зарим их сургуулиудын удирдлагуудад сургалтын төлбөрөө бууруулах санал тавьсан. Харин үүнд МУИС-ийн Удирдах зөвлөлүүд татгалзсан хариу өгсөн байна. Тодруулбал, сургуулийн Удирдах зөвлөлийн наймдугаар сарын 26-ны өдрийн хурлаар 2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр түвшинд суралцах оюутны сургалтын төлбөрийг хэвээр үлдээж, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар болон Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуульд элссэн, ЭЕШ-ын 650-иас дээш оноотой элсэгчдэд зориулсан сургалтын тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна. Тэтгэлгийн хувьд судалбал зохих багц цагийн нийт төлбөрийн 30 хувьтай тэнцэхүйц хэмжээний байх ажээ.

Мөн энэ хичээлийн жилийнхээ оюутны дотуур байрны төлбөрийг 1, 3 дугаар байранд 630 мянган төгрөг, 2, 5, 6 дугаар байрны төлбөрийг 450 мянган төгрөг байхаар тус тус шийдвэрлэсэн байна.

Хуваалцах