Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Муктар Эдрис 5000 метрийн зайд түрүүлж, Мо Фара удааллаа

Эрэгтэйчүүдийн 5000 метрийн уралдаанд энэ удаад Этиоп улсын 23 настай гүйгч Муктар Эдрис тэргүүн байрт шалгарч, шинэ дэлхийн аварга боллоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Муктар Эдрис 5000 метрийн зайд түрүүлж, Мо Фара удааллаа
Муктар Эдрис 5000 метрийн зайд түрүүлж, Мо Фара удааллаа. Зураг: МҮОНРТ

ДАШТ-ий 9 дэх өдөр эрэгтэйчүүдийн 5000 метрийн уралдаанд энэ удаад Этиоп улсын 23 настай гүйгч Муктар Эдрис тэргүүн байрт шалгарч, шинэ дэлхийн аварга боллоо. Харин Их Британийн алдарт тамирчин Мохамед Фара мөнгөн медалийн болзол хангажээ. Түүний хувьд энэ жилийн дэлхийн аваргаас 10000 метрийн зайд алтан медаль хүртээд байсан бөгөөд өөрийн нутагтаа зохиогдож байгаа 2017 оны дэлхийн аваргын тэмцээнийг ийнхүү алт, мөнгөн медальтайгаар өндөрлүүллээ. Мохаммед Фарагийн хувьд Сүүлийн 2 олимп, сүүлийн 3 дэлхийн аваргад дараалан 5 болон 10 мянган метрийн зайд аваргын алтан медалийг хүртээд байсан билээ.

Хуваалцах