Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Мумбай"-н ДАШТ-ээс Б.Хүсэлтүвшин мөнгөн медаль хүртлээ

Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Мумбай хотноо үргэлжилж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Мумбай"-н ДАШТ-ээс Б.Хүсэлтүвшин мөнгөн медаль хүртлээ
"Мумбай"-н ДАШТ-ээс Б.Хүсэлтүвшин мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Мумбай хотноо үргэлжилж байна. Өчигдөр 40-49 насны 85 кг-ын жинд "Монголын Мистер" Ж.Нурлан дэлхийн аваргын алтан медаль хүртэж, манай тамирчид эхнээсээ медалийн тавцанд зогсч, төрийн дууллаа эгшиглүүлэн, алтан соёмбот далбаагаа Мумбайн тэнгэрт намируулж байна.

Тэгвэл медалийн буухиа үргэлжилж эрэгтэй фитнесс ангилалд Б.Хүсэлтүвшин мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Тэрээр энэ оны УАШТ-ээс алтан медаль хүртсэн шилдэг тамирчин бөгөөд багш нь шинэ дэлхийн аварга Ж.Нурлан юм.

Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас найман тамирчин оролцож байна. Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нөгөөдөр өндөрлөх юм.

Хуваалцах