Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мөнгөн медаль хүртсэн П.Тэмүүжинд 10 сая төгрөг гардуулна

Филиппин улсад болж буй таэквондогийн олон улсын тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалын 58 кг-д өрсөлдсөн ОУХМ П.Тэмүүжин мөнгөн медаль хүртэж, “Рио-2016” олимпод оролцох эрхтэй болсон билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөнгөн медаль хүртсэн П.Тэмүүжинд 10 сая төгрөг гардуулна
Мөнгөн медаль хүртсэн П.Тэмүүжинд 10 сая төгрөг гардуулна. Зураг: МҮОНРТ

Филиппин улсад болж буй таэквондогийн олон улсын тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалын 58 кг-д өрсөлдсөн ОУХМ П.Тэмүүжин мөнгөн медаль хүртэж, “Рио-2016” олимпод оролцох эрхтэй болсон билээ. Түүний энэхүү амжилтыг Монголын таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын оюутны таеквондогийн холбооны ерөнхийлөгч Ж.Алдарбаяр үнэлж, 10 сая төгрөг гардуулахаар болжээ.

П.Тэмүүжин хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтоо олимпийн мөнгө, хүрэл медальт Афганистаны тамирчин Р.Никпакыг хожиж, улмаар Тайванийн Жэн Хао-Ченийг 12:6-аар ялсан юм.

Дээрх тэмцээнд оролцож буй тамирчдыг Ч.Эрдэнэтуяа ахалж байна.

Хуваалцах