“Мөнгөн цом” яруу найргийн баяр өнөөдөр болно
“Мөнгөн цом” яруу найргийн баяр энэ сарын 21-нд буюу өнөөдөр 17:00 цагаас 22 дахь жилдээ зохиогдоно. Тус наадмыг Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил Монголын хүүхдийн ордонд болох юм.
Мэдээллийн алба

“Мөнгөн цом” яруу найргийн баяр энэ сарын 21-нд буюу өнөөдөр 17:00 цагаас 22 дахь жилдээ зохиогдоно.
Тус наадмыг Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил Монголын хүүхдийн ордонд болох юм.
Тус наадмын гол онцлог нь яруу найрагчдыг шүлгээр нь бус тухайн жилд гаргасан номоор нь “уралдуулдаг” заншилтай билээ.
“Мөнгөн цом” наадмыг анх Төрийн соёрхолт, нэрт яруу найрагч О.Дашбалбар санаачлан зохион байгуулсан түүхтэй юм.


















