Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

“Мөнгөн цом”-ын барилдаан удахгүй эхэлнэ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мөнгөн цом”-ын барилдаан удахгүй эхэлнэ
“Мөнгөн цом”-ын барилдаан удахгүй эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн дунд шилдэг бүсийн багийг шалгаруулах “Мөнгөн цом”-ын барилдааныг зохион байгуулна.

Энэ бүсийн барилдаанд Алтай бүс, Баруун бүс, Говийн бүс, Зүүн бүс, Төвийн бүс, Хангайн бүс, Хойд бүс хэсэгт хуваагдаж байгаа.  Тодруулбал

  • Алтай бүсэд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудын баг

  • Баруун бүсэд Баянхонгор, Завхан, Увс аймгуудын баг

  • Говийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын баг

  • Зүүн бүсэд Дорнод Сүхбаатар, Хэнтий аймгуудын баг

  • Төвийн бүсэд Дархан Сэлэнгэ Төв аймгуудын баг

  • Хангай бүсэд Архангай, Өвөрхангай аймгуудын баг

  • Хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын багууд багтаж байгаа аж.

Тус барилдаанд багууд бүсчилсэн зохион байгуулалтаар өрсөлдөх бөгөөд барилдаанууд Монгол Бөхийн өргөө болон орон нутагт болно.

Бүс бүрээс шалгарсан багууд 2026–2027 оны улирлын “Шилдэг баг” болохын төлөө хүч сорих юм.

Аймгийн дэвжээд баг бүрдүүлэхдээ “Алтан цом” -д оролцоогүй бөхчүүдээс сонгох зарчим баримтална.

Хуваалцах