"Мөнхийн өрсөлдөгч"-дийн гоолын харьцаа тэнцлээ
Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн буучаар “Реал Мадрид”-ын домогт довтлогч Рауль Гонзалес 42 тоглолтод оролцож 71 гоол оруулсан амжилтаар тэргүүлдэг. Тэгвэл түүний ард “Реал Мадрид”-ын Кристиан Роналдо, “Барселона”-гийн Лионел Месси нар 68 гоолтойгоор тун ойрхон явна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн шөнө болсон Аваргуудын лигийн тэмцээний хэсгийн хоёр дахь тойргийн тоглолтууд явагдсаны дараа тэдний гоолын харьцаа тэнцжээ."Уран" хочит Месси “Барса”-гийн төлөө Европын тавцанд 88 тоглолтод оролцож 68 гоол оруулсан бол түүний өрсөлдөгч Роналдо “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид” клубтэйгээ Аваргуудын лигт 104 тоглолтод оролцож 68 гоол оруулжээ.