Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МҮОХ Монголын самбо бөхийн холбоотой цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо

Олон улсын самбо бөхийн холбоо 2021 онд Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр ОУОХ-ны хүлээн зөвшөөрөгдсөн спорт холбоо болсон бөгөөд Монголын тамирчид өндөр амжилт гаргаж буй спортын төрлүүдийн нэг юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОХ Монголын самбо бөхийн холбоотой цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо
МҮОХ Монголын самбо бөхийн холбоотой цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр Монголын cамбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, гавьяат дасгалжуулагч Ж.Баярсайхан нарыг Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар байлцав.

Олон улсын самбо бөхийн холбоо 2021 онд Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр ОУОХ-ны хүлээн зөвшөөрөгдсөн спорт холбоо болсон бөгөөд Монголын тамирчид өндөр амжилт гаргаж буй спортын төрлүүдийн нэг юм.

МҮОХ-ны зүгээс Монголын самбо бөхийн холбоотой цаашид хамтран ажиллах талаар санал солилцож, тухайн спортыг хөгжүүлэх талаар мэдээлэл сонслоо.

Хуваалцах