Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

МҮОХ-ны дэргэдэх тамирчдын комисс зүүн аймгуудад ажиллаж байна

Өсвөрийн тамирчдад урам зориг, итгэл найдвар өгсөн эдгээр уулзалт өнөөдөр Дорнод аймагт үргэлжилнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОХ-ны дэргэдэх тамирчдын комисс зүүн аймгуудад ажиллаж байна
МҮОХ-ны дэргэдэх тамирчдын комисс зүүн аймгуудад ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпын хорооны дэргэдэх Тамирчдын комисс нь ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд өсвөрийн тамирчдыг дэмжих, шилдэг тамирчдыг алдаршуулах үйл ажиллагааг өрнүүлж буй билээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, гавьяат тамирчин Д.Отгондалай, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба нар Хэнтий, Сүхбаатар аймгийн тамирчид болон дасгалжуулагчидтай халуун дотно яриа өрнүүлж, туршлага зөвлөгөөгөө хүргэлээ.

Өсвөрийн тамирчдад урам зориг, итгэл найдвар өгсөн эдгээр уулзалт өнөөдөр Дорнод аймагт үргэлжилнэ.

Хуваалцах