Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Мобиком” корпорацийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үеэр “Парис-2024” олимпын үеэр хэрэгжүүлэх “Mongolian House” төсөл болон олимпын цахим музей, номын сангийн төсөл дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Мобиком” корпорацийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзлаа
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Мобиком” корпорацийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Мобиком” корпорацийн гүйцэтгэх захирал Кожи Курушимаг Олимпик хауст хүлээн авч уулзан ажил хэргийн яриа өрнүүллээ.

Уулзалтад МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, “Мобиком” корпорацийн маркетинг хариуцсан дэд захирал Ито Юүжи нар байлцав.

Уулзалтын үеэр “Парис-2024” олимпын үеэр хэрэгжүүлэх “Mongolian House” төсөл болон олимпын цахим музей, номын сангийн төсөл дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн олимпын үнэт зүйлийн боловсрол олгох OVEP хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар яриа хэлэлцээ өрнүүлэв.

Хуваалцах