МҮОХ-ны гишүүн спорт холбоодын Шатрын нөхөрсөг тэмцээн хойшиллоо
энэ сарын 27-ны өдрөөс ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон
Мэдээллийн алба

Шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан хуралдаж, энэ сарын 27-ны өдрөөс ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Монголын үндэсний олимпын хорооноос дээрх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байсан “МҮОХ-ны гишүүн спорт холбоодын Шатрын нөхөрсөг тэмцээн”, “Говийн бүсийн аймгийн Спортын удирдах ажилтны сургалт – семинар” зэрэг арга хэмжээг цуцалж, хойшлуулсан байна.


















