МҮОХ-ны Тамирчдын комиссын даргаар гавьяат тамирчин Д.Отгондалай, дэд даргаар хөдөлмөрийн баатар Д.Сумъяа ажиллаж байна
МҮОХ-ны Тамирчдын комисс Азийн олимпын зөвлөлөөс ивээн тэтгэдэг “Athlete centered porject fund” хөтөлбөрт хамрагдаад байгаа юм.
Мэдээллийн алба

МҮОХ-ны Тамирчдын комиссын хурал өчигдөр Олимпик хауст боллоо. Хурлыг тус комиссын дарга Д.Отгондалай удирдан явуулав.
Хурлын үеэр Олимпын эв санааны нэгдлийн хөтөлбөр болон Азийн олимпын зөвлөлөөс тамирчдыг дэмжих зорилгоор гаргадаг төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөв. Мөн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, цаашид хийх ажлынхаа талаар ярилцлаа.
МҮОХ-ны Тамирчдын комисс Азийн олимпын зөвлөлөөс ивээн тэтгэдэг “Athlete centered porject fund” хөтөлбөрт хамрагдаад байгаа юм. Тус тамирчдын комиссын даргаар гавьяат тамирчин, олимп, дэлхийн хүрэл медальт боксчин Д.Отгондалай, дэд даргаар хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга жүдоч Д.Сумъяа ажиллаж байна.


















