МҮОНР-д найруулагч сонгон шалгаруулж авна
Монголын үндэсний олон нийтийн радиод найруулагч сонгон шалгаруулж авна.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олон нийтийн радиод найруулагч сонгон шалгаруулж авна.
Ажлын байрны зорилго:
Сонсогчдын оюуны таашаалд нийцсэн, тэдний итгэл үнэмшлийг хүлээсэн радио сэтгүүл зүйг мэргэжлийн өндөр түвшинд найруулан ажиллана.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Радио телевизийн найруулагч мэргэжлээр төгссөн /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/
- Cubase5 болон хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Уран бүтээлч сэтгэлгээтэй
- Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно.
- Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
- Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
Бүрдүүлэх материал:
- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба, Утас: 325802


















