Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МҮОНРТ, БНПУ-ын Үндэсний телевиз хоорондын "Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Бүгд Найрамдах Польш Улсын Үндэсний телевиз хоорондын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ, БНПУ-ын Үндэсний телевиз хоорондын "Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
МҮОНРТ, БНПУ-ын Үндэсний телевиз хоорондын "Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз, Бүгд Найрамдах Польш Улсын Үндэсний телевиз хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ганхуягийн Гэрэл, Польшийн талаас Үндэсний телевизийн орлогч захирал Павел Сосновски нар гарын үсэг зурлаа.

Энэ нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг эхлүүлэх, хоёр улсын түүх, өв соёлыг харуулсан хамтарсан уран бүтээл хийх, хүний нөөцийг чадавхжуулах замаар Монгол, Польш хоорондын түүх, өв соёл, байгаль орчин, соёлын солилцоог өргөн нэвтрүүлгийн салбарт хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой баримт бичиг юм.

Хуваалцах