Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-д хуульч, компьютер графикч сонгон шалгаруулж авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд хуульч, компьютер графикч сонгон шалгаруулж авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
МҮОНРТ-д хуульч, компьютер графикч сонгон шалгаруулж авна
МҮОНРТ-д хуульч, компьютер графикч сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд хуульч сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй ажил ажилласан ажлын туршлагатай байх

  • Хууль, эрх зүйн онолын болон практикийн өндөр түвшний мэдлэгтэй, захиргаа, иргэний шүүх хурлуудад оролцож байсан туршлагатай байх

  • Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж гэрчилгээ авсан байх

  • Шударга, ёс зүйтэй байх, нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, бусдын нөлөөнд автахгүй байх чадвартай

  • Бие даан болон багаар ажиллах чадвартай

  • Хувийн зохион байгуулалт сайтай, бүтээлч санаачлагатай

  • Харилцааны өндөр соёл эзэмшсэн


Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд компьютер графикч сонгон шалгаруулж авна.

Ажлын байрны зорилго:

Компьютер графикийг ашиглан уран сайхны болон техникийн өндөр чанар, шаардлага хангасан дэлгэцийн шинэ шийдэл, бүтээл гаргах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Компьютер графикч, дизайнер мэргэжлээр их дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

  • Photoshop, Premiere, After effect, 3D МАХ, Eduis программууд дээр ажилладаг байх

  • Интерьер, экстерьер дизайн, хэвлэлийн эх бэлтгэл, видео эвлүүлэг болон дуу, дүрсний эффект, компьютер график ашиглан мэргэжлийн өндөр түвшинд промо, реклам, шторк зэргийг хийх чадвартай байх

  • Уран бүтээлч сэтгэлгээтэй

  • Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой

  • Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай

  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй


Бүрдүүлэх материал:

  • Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

  • Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт

  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Өөрийн хийсэн 3 бүтээлийг “DVD”-нд хуулбарлаж өгөх /Компьютер графикч/

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802

Хуваалцах