Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-д сэтгүүлч сонгон шалгаруулж авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз сэтгүүлч /англи хэлтэй/ сонгон шалгаруулж авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-д сэтгүүлч сонгон шалгаруулж авна
МҮОНРТ-д сэтгүүлч сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз сэтгүүлч /англи хэлтэй/ сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой, сэтгүүл зүй, хэл шинжлэлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх

  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай

  • Найруулах, бичиж боловсруулах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах чадвартай байх

  • Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, цагийн менежменттэй

  • Интернэт, компьютерийн хэрэглээ эзэмшсэн байх

  • Гадаад хэлний өндөр мэдлэгтэй /англи хэлний аман болон бичгийн өндөр чадамжтай/

Бүрдүүлэх материал:

  • Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

  • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Их, дээд сургууль төгссөн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж доорхи хаягаар ирүүлнэ үү.

  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Хүний нөөцийн алба

Утас: 325802

Хуваалцах