Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл “МҮОНРТ-ийн Олон улсын хамтын ажиллагааны туршлага, хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавилаа

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирал Г.Гэрэл БНСУ улсын Мэдээллийн нийгмийн хөгжлийн хүрээлэнгээс 9 дэх жилдээ зохион байгуулж буй “Олон улсын өргөн нэвтрүүлгийн үйлдвэрлэлийн чуулган”-д хүндэт зочноор оролцож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл “МҮОНРТ-ийн Олон улсын хамтын ажиллагааны туршлага, хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавилаа
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл “МҮОНРТ-ийн Олон улсын хамтын ажиллагааны туршлага, хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавилаа. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирал Г.Гэрэл БНСУ улсын Мэдээллийн нийгмийн хөгжлийн хүрээлэнгээс 9 дэх жилдээ зохион байгуулж буй “Олон улсын өргөн нэвтрүүлгийн үйлдвэрлэлийн чуулган”-д хүндэт зочноор оролцож байна.

Тэрбээр өнөөдөр “МҮОНРТ-ийн Олон улсын хамтын ажиллагааны туршлага, хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавилаа.

Олон улсын өргөн нэвтрүүлгийн хамтын бүтээл, медиа орчны даяаршилд хариу үйлдэл үзүүлэх зорилготой энэхүү хуралд хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд, холбогдох байгууллагууд хоорондоо мэдээлэл хуваалцах, хамтран ажиллах боломжийг олгох, контентын чанар, хүртээмжийг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

Хуваалцах