Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, редактор сурвалжлагч нар “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” сургалтад хамрагдаж байна

дээрх сургалтад МҮОНРТ-ийн нийгэм, эдийн засгийн албаны нэвтрүүлэгч, редактор, сэтгүүлч, орон нутгийн сурвалжлагч нар буюу нийт 45 ажилтан хамрагдаж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, редактор сурвалжлагч нар “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” сургалтад хамрагдаж байна
МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, редактор сурвалжлагч нар “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” сургалтад хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

Жендэрийн үндэсний хороо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Хэвлэлийн хүрээлэн хамтран жендэрийн тэгш бус байдал, уламжлалт болон соёлын үнэт зүйлс, нийгмийн хэвшмэл ойлголтын талаарх сэтгүүлчдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдал, өнөөгийн тулгамдсан асуудлын талаар жендэрийн мэдрэмжтэй сурвалжлах, бичих арга хэрэгслийг танилцуулах, мэдлэг, чадварыг хөгжүүлэх “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Ерөнхий сайдын жендэрийн зөвлөх Д.Сүхжаргалмаа, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Жендэрийн үндэсний шинжээч Т.Амгалан, МУИС-ийн дэд профессор, доктор Г.Мэндхүү, Хэвлэлийн хүрээлэнгийн Сургалтын албаны дарга Р.Оюунцэцэг тэргүүтэй багш, мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлж буй дээрх сургалтад МҮОНРТ-ийн нийгэм, эдийн засгийн албаны нэвтрүүлэгч, редактор, сэтгүүлч, орон нутгийн сурвалжлагч нар буюу нийт 45 ажилтан хамрагдаж байна.

Хуваалцах