Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МҮОНРТ мэдэгдэл гаргалаа

"2017 оны зургаадугаар сарын 16-ны өдөр АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай хэвлэлийн хурал хийж "МҮОНРТ-эр явуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнд АН-ын нэр дэвшигч оролцохгүй. Тийм шаардлага байхгүй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ мэдэгдэл гаргалаа
МҮОНРТ мэдэгдэл гаргалаа. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз 2017 оны зургаадугаар сарын 17-ны өдөр МЭДЭГДЭЛ гаргаж, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ-д хүргүүлсэн байна. ТУС МЭДЭГДЭЛД:

"2017 оны зургаадугаар сарын 16-ны өдөр АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай хэвлэлийн хурал хийж "МҮОНРТ-эр явуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнд АН-ын нэр дэвшигч оролцохгүй. Тийм шаардлага байхгүй. Энэ талаар АН-ын байр суурь хэвээрээ байгаа. МҮОНРТ бол эрх баригчдын гар хөл. Монголын телевизүүдийн холооноос зургаадугаар сарын 17-нд зохион байгуулах халз мэтгэлцээнд ч бас оролцохгүй. Хоёр гурван телевиз манай намын сонгуулийн нэвтрүүлгийг гаргаагүй. Харин зургаадугаар сарын 24-нд Монгол HD телевизээр мэтгэлцэхэд АН бэлэн" хэмээн мэдэгдэв. Ард түмэнд зориудаар буруу ойлголт төрүүлэхүйц үйлдэл гаргаж, бодит байдлыг санаатай мушгин гуйвуулж байна гэж үзэж байгаа тул тайлбар хүргүүлж байна." гэжээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэе.

Хуваалцах