МҮОНРТ: Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд Мэтгэлцээний нэвтрүүлгийн дэг танилцуулна
МҮОНРТ 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд Мэтгэлцээний нэвтрүүлгийн дэг танилцуулах уулзалтын урилга хүргүүллээ.
Мэдээллийн алба

МҮОНРТ нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 46,2-д заасныг үндэслэн тус сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн сурталчилгаа, мэтгэлцээний нэвтрүүлгийг ХХЗХ-ноос батласан хуваарь, цагийн дагуу зөвхөн төлбөргүй нэвтрүүлэхээр бэлтгэн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд МҮОНРТ-ээс УИХ-ын 2024 оны сонгуульд дэвшиж буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд Мэтгэлцээний нэвтрүүлгийн дэг танилцуулах уулзалтын урилга хүргүүлсэн.
Тус уулзалтыг маргааш буюу 2024 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн 12:00 цагт МҮОНРТ-ийн төв байранд зохион байгуулах юм.



















