Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МҮОНТ-ийн 50 жилийн ойн нэрэмжит барилдаан болно

МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулах хүчит бөхийн барилдаан энэ сарын 23-нд Монгол бөхийн өргөөнд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНТ-ийн 50 жилийн ойн нэрэмжит барилдаан болно
МҮОНТ-ийн 50 жилийн ойн нэрэмжит барилдаан болно. Зураг: МҮОНРТ

... Дэлгэр наадмын чимэг их хүчтэнүүдийг дэргэдээс нь мэт тольдуулан дээлийнх нь захыг түмнээрээ мушигуулсан он цаг.

Даяр дуурсах их аваргыг айл бүхний хойморт дэвүүлж, тавын даваанд цолыг нь дуудуулж баясгасан түүхэн цаг.

Долоо давсан зааны догдолсон их баярыг Алтай, Хянганы уулстай хуваалцан ардын хайранд өлгийдүүлсэн хагас зуун.

Дээдсийн жудаг, эрийн найгаа өртөөлсөн хүчит бөхчүүдийн хийморь сүлдийг оршоосон тавин жил ээ ...

МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулах хүчит бөхийн барилдаан энэ сарын 23-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдаанд улс, аймгийн цолтой 256 хүчтэн зодоглох юм.

Хуваалцах