Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МҮОНТ-ийн баг алтан медаль хүртлээ

Энэ үеэр залуучуудад эрүүл мэндийг бий болгож, спортыг сурталчлах зорилгоор насанд хүрэгчдийн дунд 3х3 сагсан бөмбөг, өсвөрийнхний дунд хөлбөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНТ-ийн баг алтан медаль хүртлээ
МҮОНТ-ийн баг алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ойд зориулж, МҮОНТ үзэгч түмнийхээ санал бодлыг сонсох, хөтөлбөрийн бодлогоо танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөгийг өчигдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Энэ үеэр залуучуудад эрүүл мэндийг бий болгож, спортыг сурталчлах зорилгоор насанд хүрэгчдийн дунд 3х3 сагсан бөмбөг, өсвөрийнхний дунд хөлбөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнд тус бүр найман баг өрсөлдсөн бөгөөд сагсан бөмбөгийн аваргаар МҮОНТ-ийн баг алтан медаль хүртсэн бол мөнгө, хүрэлийг Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн баг зүүлээ.

Харин хөлбөмбөгийн төрөлд Баянгол дүүргийн хөвгүүд аваргалсан бол Баянзүрх дүүргийнх мөнгө, Хан-Уул дүүргийн тамирчид хүрэл медалийн эзэн боллоо.

Хуваалцах